Юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэв

Монголбанк өнөөдөр /11 дүгээр сарын 8/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 12.2 сая ам.доллар худалдан авах болон 13.7 сая ам.доллар худалдах саналыг Монголд банкинд ирүүлсэн бол ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд уг арилжаанд оролцоогүй ажээ.  Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 14 сая юань худалдан авах санал ирсэн бол Монголбанк мөн арилжаанд оролцсонгүй.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж