Засгийн газар хэлэлцээрээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Засгийн газар хэлэлцээрээс татгалзав

Апхисит Ветчачива. Гэрэл зургийг  ©AFP

Тайландын Засгийн газар “улаан цамцтнуудтай” хэлэлцээр хийхээс татгалзлаа. Сөрөг хүчнийхэн Бангкокийн гудамжнаас зайлтал нь тэдэнтэй хэлэлцээр хийхгүй гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Мягмар гаригт сөрөг хүчний лидерүүд хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн юм. Гэхдээ сенаторуудын зуучлалтайгаар хэлэлцээрийг хийнэ гэсэн билээ. Дарангуйллаас ардчиллыг хамгаалах фронтынхон (UDD)  хүний амийг хөнөөлгөхгүйн тулд Засгийн газартай хэлэлцээр хийнэ гэсэн байв. Өнгөрсөн долоо хоногт Апхисит Ветчачивагийн Засгийн газар НҮБ-ын зуучлалаар сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхээс татгалзсан юм. Тавдугаар сарын 13-наас эхлэн Тайландын нийслэлд өрнөсөн мөргөлдөөний улмаас 39 хүн алагдсан ба тэдний нэг нь сөрөг хүчнийг дэмжих болсон хошууч генерал Хаттийя Саваздипол байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж