Нойргүүдэлтэй тэмцэх зааварчилгаа зарчмын хувьд тодорхой. Унтахын өмнө салхинд алх, унтлагын өрөөгөө агааржуул. Ургамлын ханд уух, бүлээн шүршүүрт орох гэх мэтчилэн. Гэвч дотрын эмч нарын нотолж буйгаар хэрэв хүний нойрны хэвийн хэмнэл алдагдвал өөрийн гараар иллэг хийж эмчилж болох нь.
Хүний чихэнд биологийн идэвхит олон цэгүүд оршдог. Түүнээс л эхлэх хэрэгтэй. Буйдан дээр тухлан суу. Эсвэл орон дээр хэвтсэн ч болно. Гарынхаа алгаар чихээ халуу оргитол 3-5 минутын туршид үрж иллэг хий. Дараа нь чихнийхээ доод дэлбээнээс эхлэн чихний үзүүрийн дээд үзүүр хүртэл хуруугаараа имэр .
Дахин алгаараа чихээ үр. Ингэхдээ цагийн зүүний дагуу, эсрэг гэхчлэн ээлжлэн хий. Үүний дараа таны чих нэлээд хугацаанд халуу оргино. Энэ нь Та аль хэдийнээ өөрийн бие махбодийн эрчим хүчний хуваарилалтын удирдлагын товчлуурыг дарчихлаа гэсэн үг.

Ингээд ч нэмэргүй, таны нойрыг таагүй бодлууд хулжаасаар байвал нимгэн дэр дэрлэ. Эсвэл бүр дэргүй ч хэвтээд үз. Гэхдээ хоёр гараа толгой дээрээ зөрүүлэн тохойноосоо бариад хэвт.
Хориос гучин минутын дараа гараа буулган биеэ дагуулан тавьж биеэ сулла.
Зүүрмэглэхийн өмнө бүх биеэ мэдрэхийг хичээ. Дараа нь маш удаан, гүн амьсгал аваад амьсгалаа барь. Сайхан нойрсоорой.
Ингээд ч тус болохгүй байгаа бол таны бие махбодид хүчилтөрөгч дутагдаж байна гэсэн үг.