iPhone 5д зориулсан шинэ хавтас

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

iPhone 5д зориулсан шинэ хавтас

Женевийн “Golden Dreams” компани сүүлийн үед хэрэглэгчдийн дунд  эрэлт хэрэгцээ ихтэй  байгаа “iPhone 5”-ийн шинэ хавтаснуудыг худалдаанд гаргажээ.  Энэхүү хавтас нь “Gold Edition” буюу алтан, “Desert edition” буюу ширэн гэсэн хоёр төрөлтэй  бөгөөд тус компаниас чамин ганган хэрэглээг эрхэм болгодог хэрэгчиддээ зориулан ийнхүү худалдаанд гарч эхлээд байна.

Ширэн хавтасны хувьд “iPhone 5”-д зориулсан хамгийн анхны хавтас гэдгээрээ онцлог бөгөөд өнгөний хувьд олон төрлийн сонголттой аж. Харин алтан хавтас нь 24 кратын алтны хольцтой, гялгар, нимгэн бөгөөд хар, цагаан хоёр өнгөний сонголттой юм байна. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж