ОХУ-ын нийслэл Москва хотноо мягмар гаригийн өглөө 10:00 цагийн үед Чермянская гудамжинд байрлах нэгэн агуулахад архи ууж байсан хүмүүсийн нэг нь гал нээснээс таван хүн амь үрэгдэж, хоёр хүн гэмтэж, бэртсэн хэрэг гарчээ. Нас барсан хохирогчдын гурав нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй хүн байсан бөгөөд гэмтсэн хоёр хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Москва хотын цагдаа нар нэг хүнийг сэжиглэн баривчилсан бөгөөд хэрэг үйлдсэн галт зэвсгийг олж илрүүлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн болон хохирогчид нь эмийн үйлдвэрийн ажилчид байсан гэнэ. Харин Москва хотын цагдаагийн газраас хэргийг мөрдөн, шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Б.Анхтуяа