Бакиевын гэр бүлийн мөнгийг төсөвт буцаалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Бакиевын гэр бүлийн мөнгийг төсөвт буцаалаа

Засгийн газрын байр. bishkekhotels.ru сайтын гэрэл зураг

Засгийн эрхээс зайлуулагдсан ерөнхийлөгчийн хамаатан саднаас хураагдсан мөнгийг Киргизийн төсөвт авсан байна. Мөрдөн байцаалтын явцад Бакиевын хамсаатнуудын хулгайлсан улсын хөрөнгийг буцаан авлаа гэж түр Засгийн газрын  орлогч дарга Азимбек Бекназаров мэдэгджээ. Мөнгийг Киргизийн банкуудын үүрнээс олсон гэнэ. "Кыргызинвесткредитбанк", банкнаас хоёр сая ам.доллар, нэг саяыг "Бакай Банк"-наас, найман саяыг  "Манас банк"-наас, АУБ  банкнаас22 сая ам.долларыг илрүүлэн авчээ. Мөн 35 сая долларын эд хөрөнгийг олж илрүүлсэн гэнэ. Бакиевыг унагасны дараа  түүний болон хамсаатнуудынх нь гэр орныг шатаан тоносон байлаа. Шинэ эрх баригчид курманбек Бакиевыг авлигын хэрэгт буруутган баривчлах ордер бичжээ. Мөн түүнийг болон хамаатнуудыг нь хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа билээ. Бакиевыг барин шүүх нь тийм ч амархан биш. Тэрээр Белорусьт орогносон ба тус орны ерөнхийлөгч Александр Лукашенко  түүнийг шинэ засагт нь шилжүүлэн өгөхгүй гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж