- Гүүрийн үнэ өртөг: Үргэлжилсэн I хэлбэрийн металл дам нуруут гүүр бүхий 1621 м гүүрийн дөхөх, зангилаа зам, гэрэлтүүлэг, 2 уулзварын гэрэл дохио, 2259 м борооны ус зайлуулах шугамын хамт хийх гүйцэтгэлийн өртөг 3042,000,000 япон иен болж байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр 3,7 тэр бум иен гэж мэдээллэх юм. Яг гүйцэтгэлийн үнэ бол 3 тэр бум 42 сая япон иен. Гүүрийн хувьд чанартай ч өндөр үнэтэй боссон.
- Гэхдээ гүүрийн өртгөөс илүү сонирхол татах зүйл их байна. Энэ бол яах аргагүй технологи.
Манай Монгол урьд өмнө нь нэг их хийгдэж байгаагүй технологи доорх хийцүүдэд хийгдсэн.
- Суурь
- Дам нурууг гулсуулж угсрах арга
- Хүчитгэсэн далан
- Гулсалтаас хамгаалах хучилт
2.1 Суурь
Гадсан суурь 30 ширхэг гадсан суурийг хийсэн ба, газрын гүнд 10-11 метрийн гүнд гадаслагч тусгай машинаар угсарсан.
30 гадасны 4 нь металл гадас байсан ба төмөр замтай хамгийн ойр байрлах суурь байсан ба ажиллах орчин хязгаарлагдмал хэсэгт тохиромжтой гэж Япончууд сонгосон байсан. Бусад 26 гадас нь төмөр бетон цутгамал байсан. Яг цутгах процессоос эхлээд маш ярвигтай, ур чадвар, шаардсан технологи болох нь гүйцэтгэлийн ажлын адал явдлаас сайн ойлгосон.
Гадсан суурийг бэлэн болмогц, дээр нь төмөр бетон цутгамал суурийг хийж металл тулгуурыг угсарсан. Металл тулгуурууд нь дан дангаараа тул хөдөлгөөнд оролцогчийн харах орчинд эерэг нөлөөтэй гэж зураг зохиогч үзсэн байсан.
2.2 Дам нурууг гулсуулж угсрах арга
Энэ арга Монгол анх удаа хийгдсэн. Үндсэндээ төмөр зам дээгүүр давах хэсгийн төмөр замын хөдөлгөөнийг огт зогсоолгүй, дээгүүр нь гулсуулж хоёр тулгуурыг хооронд нь холбосон.
Одоо энгийн үгээр тайлбарлах гээд үзье.
Гулсуулж угсрах дам нуруны үзүүрт маш хөнгөн төмөр урт хамрыг бэхэлж дам нурууг угсрахдаа энгийн ролик, туузан дамжуургын зарчмыг ашигласан төхөөрөмж хэрэглэж байсан. Дам нурууг гулгуулж эхэлмэгц түүний үзүүрт бэхэлсэн хөнгөн хэсэг /хамар/ дараагийн тулгуурт хүрэх үеийн ачааллах байдлыг Япон инженер маш нарийн тооцсон байсан. Ачаа, зам хоёрын харилцан хамаарал дээрээс нь салхины хурд, угсрах бодит цаг, бэхэлгээд шаардлагатай цаг зэргийг маш нарийн тооцсон байсан ба тооцож төлөвлөсөн цаг огт зөрөхгүй угсарлтыг амжилттай гүйцэтгэсэн. Энэ угсралтыг гүйцэтгэсэн манай ерөнхий инженер Япон залуу, тооцоолол, төлөвлөлт, гүйцэтгэл нь яв цав хүн байж, аливаа нэгэн техникийн тайлбарыг зөв гаргалгаагаар гаргадаг шилдэг инженер байв. Манай Монголд тийм инженер арвын зэрэг байвал техник технологи арай өөр түвшинд байх болов уу.
Даширамд хэлэхэд гулсуулах аргаар угсрах тоног төхөөрөмж маш энгийн зарчим дээр суурилсан тоноглол байсан. Түр тулгуур буюу bent -ийг ашигласан.
2.3 Хүчитгэсэн далан
Terre arrme гэсэн францаас гаралтай технологи байсан. Энгийн далан барихтай адил боловч дүүргэгч материалын дундуур нь төмөр ялтсан тууз бэхэлдэг ба уг төмөр тууз нь үрэлтийн хүчний эсрэг үйлчлэл үзүүлэх зарчмаар даланг улам бат бэх болгодог. Энэ технологи нь тусгай лизенз эзэмшигчтэй, дураараа технологийн мэдээллийг дамжуулаад байх эрхгүй юм билээ. Харин лизенз эзэмшигчтэй холбогдоод авч болох юм байна лээ.
2.4 Гулсалтаас хамгаалах хучилт
Материалыг нарийвчлан авч үзвэл хиймэл чулуу байх гэж бодож байтал, чулуу биш, бараг төмөр мэт зүйл байсан.
Al2O3-33.4%
Fe2O3-24.4%
FeO-27.9%
SiO2-6.6%
Ca O-4.5% юм байна.
Энэ хучилтыг огцом эргэлт бүхий хэсэгт нь улирал хамаарахгүй гулсахаас хамгаалах зорилгоор зургийн зохиогч оруулсан байсан.
Нийтийн мэдээллийн хэрэгслээр иймэрхүү энгийн нэмэлт тайлбар ер нь харагдахгүй зөвхөн хэдэн жилийн настай вэ? ч юм уу? ямар үнэтэй вэ? гэж асуулт тавиад хариулт аваад байвал цаашид шинэ юм сурч, технологи нутагшуулахад тээг болох юм шиг санагдсан тул өөр талаас сонирхуулах нь их чухал санагдаж байна.
Манайд энгийн хүмүүст тодорхой танилцуулж тайлбарлахгүй бол ялангуяа хүүхэд залуучууд технологийн талаар ямар ч мэдээлэлгүй өсч улмаар мэргэжлээ сонгохдоо, хуульч, эдийн засагч, эмч гэх нь бидний үеийнхтэй яг адил сонголт хийх нь байсаар байх шиг.
Харин технологийн ач холбогдолыг энгийн тайлбартай хүргээд байвал хүүхэд залуучуудыг мэргэжил сонгуулахад ч хэрэгтэй юм шиг санагдах юм.