Prophecy Coal: Үнэ нэмэхгүй бол уурхайгаа хаана

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Prophecy Coal: Үнэ нэмэхгүй бол уурхайгаа хаана

Сэлэнгэ аймгийн Улаан овоо уурхайгаас нүүрс олборлодог “Prophecy Coal” компани цахилгаан станцуудад худалддаг нүүрснийхээ үнийг нэмэх саналыг Засгийн газарт тавьжээ. Хэрвээ үнэ нэмэхгүй бол нийлүүлэлтээ зогсоож, уурхайгаа хаахаас өөр аргагүй гэдэг байр суурийг тэд Эрчим хүчний яаманд илэрхийлсэн байна.

“Prophecy Coal” компани энэ асуудлаар хэл амаа ололцож, Засгийн газартай гэрээ хийнэ гэж найдаж байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал Жонн Лий мэдэгджээ. “Prophecy Coal” Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн цахилгаан станцуудад нэг тонн нүүрснийг 20 гаруй ам.доллараар худалддаг байна. Канадын хөрөнгө оруулалттай тус компани өвөл болох гэж байхад нүүрсний нийлүүлэлт зогсвол цахилгаан станцуудад л илүү хохиролтой гэж үзэж буйгаа илэрхийлж байна.  

Улаан овоогийн уурхайн ашиглалтын лицензийг эзэмшигч “Prophecy Coal” компани 2012 онд 500 мянган тонн нүүрс Оросын цахилгаан станцуудад нийлүүлэхээр төлөвлөсөн ч 50 мянган тонныг экспортлод гаргаад зогсоожээ. Орос руу гаргах тээврийн зардал болон нөөц ашигласны төлбөр дэндүү өндөр учраас ашиггүй гэж үзээд зогсоосон юм байна. Тус компан жилийн эхний зургаан сард 300 мянган тонн нүүрс олборложээ. Энэ олборлосон нүүрсийг нь Монголын Засгийн газар арай өндөр үнээр авна гэж найдаж байгаа талаар компанийн Монгол дахь менежер Оскар Мендоза news.mn-д хэлэхдээ онцоллоо.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж