Төсвийн төслийг батлахыг яаравчилна

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Төсвийн төслийг батлахыг яаравчилна

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны Төсвийн төслийг хэлэлцээд багагүй хугацаа өнгөрч байна. Эх сурвалжийн мэдээлснээр 2013 оны Төсвийн төслийг өнөө, маргаашдаа багтан батлах бололтой.

УИХ-ын байнгын хороодоор Төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа бол УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, удлаа гэхэд маргаашдаа багтаан ирэх оны төсөвийг батлахаар төлөвлөжээ. Төсвийн төсөл дөрвөн хэлэлцүүлэгтэй байдаг бөгөөд гуравдугаар хэлэлцүүлгээр гишүүд саналаа илэрхийлж, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр 2013 оны Төсвийн төслийн зүйл заалт бүр дээр санал хурааж батлах юм. 

Төсвийн 2013 оны төслийг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд УИХ-д өргөн барьсан билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж