Европын үер зургаан хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Европын үер зургаан хүний аминд хүрэв

Төв ба Зүүн Европт болж байгаа үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо ес болж өссөн байна. Тэдний дунд найман настай хүү Краков хотод амь үрэгджээ. Польшид сүүлийн хоногуудад таван хүн үерт живээд байна. Мөн Словакт нэг хүн үрэгджээ. Өмнө нь Унгар, Чехэд тус бүр нэг хүн амиа алдсан гэж мэдээлж байлаа. Аврагчид усанд урссан гэх нэг хүнийг хайж байна. Үерт нэрвэгсэн бүсээс 2000 орчим хүнийг нүүлгэжээ. “Байдалд сүйрлийн шинжтэй биш байна” хэмээн Польшийн ерөнхий сайд Дональд Туск хэлээд бүхий л хүчийг аюулгүй байдлыг хангахад чиглүүлсэн гэв.
Усан борооны улмаас Төв ба Зүүн Европын гол мөрөн эргээсээ хальсан юм. Зарим улсад зам гүүр эвдэрсэн байна. Чехад 3500 орчим байр байшингийн цахилгаан тасарчээ. Цаг уурчид усан бороо хэд хоног үргэлжилнэ гэж мэдээлж байгаа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж