![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/392cbbc1d954715d/f368601dd4e8136original.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа. Уг тогтоолын төслийг баталснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш үргэлжлэх чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлж, гишүүд Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.
Г.ДАРЬ