Пуэрто-Рикогийн иргэд улс төрийнхөө бүтцийг өөрчлөн, АНУ-ын 51 дэх муж улс болохоор шийдлээ.
Арваннэгдүгээр сарын 7-нд явуулсан бүх нийтийн санал асуулгаар ийм дүн гарсан тухай Associated Press дамжуулжээ.
Өдгөө Пуэрто-Рико нь АНУ-ын автономийн нутаг дэвсгэрийн статустай. Хоёр шаттай явагдсан санал асуулгаар ольтригийн оршин суугчид тус орны улс төрийн системийг солихоор шийдсэн ба сонгогчдын 54 хувь нь түүнийг дэмжжээ. Ингээд хоёрдугаар шатанд пуэрториканчууд шинэ улс төрийн бүтцээ сонгосон байна.
Пуэрто-Риког АНУ-ын 51 дэх муж болгохыг санал өгөгчдийн 61 хувь дэмжсэн бол 33 хувь нь АНУ-тай холбогдсон холбооны бие даасан улс байлгахын төлөө санал өгчээ. Пуэрто-Риког бүтэцдээ авахын тулд Конгрессийн шийдвэр гарах ёстой. Пуэрторикачууд АНУ-ын паспорттай бөгөөд ольтригийг АНУ-ын муж улс болговол тэд Америкийн бүх сонгуульд оролцох ёстой. Мөн одоо чөлөөлөгдсөн байгаа холбооны татварыг ч тэд төлж эхлэх хэрэгтэй болно. Бүгд найрамдах намынхан Пуэрто-Рикогийн статусыг өөрчлөхийн эсрэг байдаг бөгөөд Ольтригийн хүн амын үндсэн хэл англиас гадна испани болдог нь бүгд найрамдахчуудад таалагддаггүй аж.