Аль намын харьяалалтай хүн болох нь дээлийнхээ өнгөөр танигддаг моод Хөвсгөл аймагт дэлгэрчээ. Улсын баяр наадам, цагаан сар, Хөвсгөл далайн мөсний баяр зэргийн үеэр ямар өнгийн дээл өмссөнөөр нь хэн аль намынх болохыг төвөггүй таньж болдог гэнэ.
Ардчилсан намын гишүүд цэнхэр, хөх өнгийн дээлээр голдуу гоёдог бол МАН-ынхныг хүрэн, улаан өнгийн дээлээр нь таньж болдог гэнэ. Улбар шар, шаргал өнгийн дээл өмссөн нь Эх орон намынхан ажээ. Шинэчлэлийн түрүүнд явах сонирхолтой, үргэлж хачин сониныг сэдэн бужигнаж байдаг хөвсгөлчүүд ийнхүү улс төрийн байр сууриа дээлийнхээ өнгөөр илэрхийлдэг болжээ.
Д.ОЮУН