“Victoria’s Secret”-ийн ээлжит шоу

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

“Victoria’s Secret”-ийн ээлжит шоу

Загварын ертөнцөд хамгийн алдартай “Victoria"s Secret”-ийн дотуур хувцасны шоу өчигдөр буюу лхагва гаригийн  орой  Нью-Йоркт болсон байна. Энэ удаагийн шоунд “Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэр нэрээрээ олны танил болсон Австралийн супер модель Миранда Кирээс гадна нэр хүндтэй олон топ моделиуд оролцжээ. Түүнлэн дуучин Рианна, Жастин Бибер, Кени Уэйст  нарын уран бүтээлчид уран бүтээлээсээ хүргэсэн байна.

Энэ үеэр  Дейли Ньюс сахиусан тэнгэрүүдийн нүүр будалт, үс засалтаа хийлгэж байгаа болон тайзны арын сонирхолтой зургуудыг нийтэлж, олны танил моделиудын талаар зарим мэдээллийг хүргэсэн байна. Энэ удаагийн шоунд Миранда Кирээс гадна ээж болоод удаагүй байгаа Алисандра, Лили Элдридж нар мөн оролцжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж