Гамшигт үрэгдэгсдийн тоо 39 хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Гамшигт үрэгдэгсдийн тоо 39 хүрэв

Гватемалад газар хөдөлсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 39 хүн боллоо гэж Associated Press тус орны ерөнхийлөгч Отто Перес Молинагийн (Otto Perez Molina) мэдэгдлээс үндэслэн лхагва гаригт дамжуулжээ. Өмнө 15 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм.

Газар хөдөлсний дараа зуу орчим хүн сураггүй болсон гэж ерөнхийлөгч мэдэгджээ. Хэдэн зуун хүн гэмтэл бэртэл авсан бол Сан-Маркос хотын нэгэн эмнэлгийнхэн тэдэнд 150 хүн хандсан тухай хэлсэн байна.

Гветамалад 7,4 магнитудтай газар хөдлөлт лхагва гаригийн орон нутгийн цагаар  10:35-д (манайхаар пүрэв гаригийн шөнийн 01:55 орчимд) болсон бөгөөд Мексикийн хилийн  ойролцоох Сан-Маркос хот илүүтэй гамшигт нэрдэв. Хотод байшин, барилгууд нурж, хүмүүс нурангид дарагдсан байна. Газар хөдлөлт Гветамалатай хил залгаа Мексик болон Сальвадорт мэдрэгджээ. Мехико хотод мэдэгдсэн газрын чичирхийлэлт иргэдийг багагүй сандаргасан ч эвдрэл сүйрэл, хохирол холуур өнгөрчээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж