Америкийн онлайн түрээс зуучлалын “Airbnb” сайтаас “Сэнди” хар салхины гамшигт өртөн орон гэргүй болсон хохирогчдод туслахын тулд нэгэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. “Airbnb” сайтын мэдээлснээр орон гэрээ алдсан хүмүүс тус сайтад хандсанаар түр хугацаагаар үнэгүй байшин түрээслэх боломжтой гэнэ. “Airbnb” сайт нь хар салхины хохирогчдод туслах хөтөлбөрийнхөө дагуу тэдэнд туслахыг хүссэн хүмүүстэй холбогдон, гэрийнхээ аль нэг хэсэг болон эд зүйлсийг түр хэрэглүүлэхийг зөвшөөрсөн тухай мэдээллийг сайтдаа байршуулах болсон байна. Тус сайтыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш олон хүмүүс сайтад хандан гэрийнхээ илүү өрөө болон эд зүйлсийг түр үнэгүй хэрэглүүлэхээр идэвхитэй хандах болжээ. Дашрамд сонирхуулахад “Сэнди” хар салхи АНУ-ыг ниргэснээс хойш ердөө нэг минутын дотор “Airbnb” сайтад 2500 орчим хүн хохирогч байр түрээслэх захиалга ирүүлсэний 900 нь Нью-Йорк хотоос ирсэн байна.
Б.АНХТУЯА