![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/5/9110e915da75abf1/57ad80c21b4aba09big.jpg)
Гэхдээ эл асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс “У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэлгүйгээр хэвээр үлдээж, гэргийгээ асарч халамжлах бололцоог олгох ёстой. УИХ-ын хувьд нэг гишүүндээ зовлон ирэхэд түлхээд орхиж болохгүй. Тусалж дэмжин эргээд УИХ-даа ирэх тэр нөхцөл боломжоор хангах ёстой” хэмээж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн зүгээс “Ардчилсан намын гишүүд хүн чанартай учраас У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй хэвээр авч үлдэх, Ардын намынхан хүн муутай болохоороо У.Хүрэлсүхийгээ түлхэж байна гэдэг ойлголтыг үлдээхийн тулд янз бүрийн юм ярьж байна. У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрийг хүлээж авах ёстой, хүслийнх нь эсрэг санал гаргаж, янаглан хорлож болохгүй” гэлээ.
Одоо чуулганаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хүсэлтийг хэлэлцэж байна.
Г.ДАРЬ