Дөрвөн хүн зулын гол болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүн зулын гол болжээ

Хятадын шинэ төрийн тэргүүнийг тодруулах Коммунист намын ээлжит 18 дугаар хурлын өмнөтгөл болох ХКН-ын Төв хорооны долдугаар бүгд хурал хуралдав. Үүнийг тааруулан Хятадын дарангуйллыг эсэргүүцсэн дөрвөн Түвд хүн өөрсдийгөө шатааж, “зулын гол” болсон байна. Хятадын Сичуан мужийн баруун өмнөд хэсгийн цагдаагийн газрын гадна өчигдөр өдөр 15-16 насны гурван түвд лам өөрсдийгөө шатаан эсэргүүцэл илэрхийлсэн бол Цинхай мужид 23 настай нэгэн эмэгтэй мөн өөрийгөө шатаажээ. Ийнхүү Хятадын эрх баригчдын хатуу бодлогыг эсэргүүцэн, эрх чөлөө, тусгаар тогтнолыг шаардсан дөрвөн түвд хүн нэг өдрийн дотор  өөрсдийгөө шатааж, “зулын гол” болсон байна. Хятадын дарангуйлалыг эсэргүүцсэн Түвдүүдийн бослого сүүлийн үед өөрийгөө шатааж, амиа золих байдлаар илрэх болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш олон Түвд хүн өөрийгөө шатаан амь үрэгдээд байгаа юм. Хятадын Засгийн газраас Түвдүүдийн өөрийгөө шатаахтай тэмцэхийн тулд өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлэх гэж буй хүмүүсийн талаарх мэдээлэлд  өндөр шан харамж амлажээ. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж