Фото AFP
Бээжин хотноо өнөөдөр /Арваннэгдүгээр сарын 8-ны өглөө/ Хятадын коммунист намын XVIII их хурал эхэлсэн тухай Agence France-Presse мэдээлэв. Таван жилд нэг удаа болдог их хуралд 2200 төлөөлөгч сонгогджээ.
Долоо хоног хуралдах их хурлын дэгд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Си Жиньпинийг томилох асуудал хамгийн чухалд тооцогдож байна. Одоо энэ тушаалд БНХАУ-ын дарга Ху Зиньтао байгаа. Хэрэв Си Жиньпинийг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон тохиолдолд тэр БНХАУ-ын даргын тушаалыг 2013 оны гуравдугаар сард хүлээж авах ёстой.
Бээжин хотын Ардын их хурлын ордонд болж буй энэ их хурлаас “Тав дахь үеийн” шинэ дарга нар томилогдож, ирэх 10 жилд улс орноо удирдах болно. Хурлын төлөөлөгчид одоо Ху Жиньтаогийн унших ХКН-ын Төв хорооны тайлан, илтгэлийг сонсоно. Сануулахад, тус их хурлын дараа болох Коммунист намын Төв хорооны анхдугаар хуралдаанаар тус намын Төв хорооны гишүүдийг шинэчлэн сонгох юм.