“Карибийн тэнгисийн дээрэмчид”-ийн шинэ ангийг хийж эхэлжээ | News.MN

“Карибийн тэнгисийн дээрэмчид”-ийн шинэ ангийг хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

“Карибийн тэнгисийн дээрэмчид”-ийн шинэ ангийг хийж эхэлжээ

“Disney Pictures” Карибийн тэнгисийн дээрэмчдийн тухай дөрөв дэх цуврал киногоо хйиж эхэлжээ.
2003 онд “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl”, 2006 онд  “Pirates of the Caribbean: Dead Man"s Chest”, 2007 онд  “Pirates of the Caribbean: At World"s End” нэртэйгээр гурван цуврал ангийг үзэгчиддээ хүргээд байгаа билээ.
Тэгвэл “Pirates of the Caribbean: On Stranger Tides” нэртэй шинэ ангийг нь хйиж эхэлсэн байна. Энэхүү ангийг 3D технологиор хийж байгаа ба ирэх оны тавдугаар сарын 20-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Найруулагчаар нь Rob Marshall ажиллаж байгаа юм байна. Харин гол дүрүүдэд нь өмнөх ангиудад нь тоглож байсан Холливудын алдарт жүжигчид болох Johnny Depp, Geoffrey Rush нараас гадна Penelope Cruz, Ian McShane болон San Claflin нар тоглохоор болжээ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

х 2010-05-19 180.149.64.162

энэ хэлэн мянган жилийн өмнөх мэдээ вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж