Баруун өмнөд талаараа Номхон далайтай хиллэдэг Гватемал улсад өчигдөр 7.4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас одоогийн байдлаар 39 хүн амиа алдаж, 100 хүн ор сураггүй алга болоод байгаа тухай Ерөнхийлөгч Отто Перез Молина мэдэгджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хөрсний гулгалт үүсч, ихэнх зам харгуй усанд автаж эвдэрсэн байна. Нийслэл Гватималаас 23 километрийн зайтай орших тус улсын баруун өмнөд хэсэг дэх Камперико хотод болсон энэхүү газар хөдлөлт орон нутгийн цагаар 10:35 цагт болсон байна.
Ерөнхийлөгчийн мэдээлснээр одоогоор Гватемалд онц байдал зарлаад байна. Албаныхны мэдээлснээр Кесальтенанго хотод 14 байшин нурсан бөгөөд одоогийн байдлаар хохирлын хэмжээг гаргаагүй байгаа аж.
Э.АНХТУЯА