"Sweetymotion" хамтлагийнхан “Playboy Mongolia” сэтгүүлийн хоёр дахь дугаарын “cover girls” болжээ. Дэлхийн сая сая эрчүүдийг байлдан дагуулж, дурлуулдаг домогт “Playboy” сэтгүүл өнгөрсөн сард Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэн, уншигчдын гарт хүрч эхэлсэн юм. "Sweetymotion" хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа ба төрсөн өдрийн гэнэтийн бэлгээсээ ийнхүү задалж эхэллээ. Эрчүүдийн анхааралд байдаг уран бүтээлч бүсгүйчүүд ийн залуу насны гоо үзэсгэлэнгээ “Playboy Mongolia” сэтгүүлд үлдээсэн нь шуугиан тарьж байна.
"Sweetymotion" хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо сарын 23, 24-нд “АСА” циркт 19.00 цагт хийх юм.
Г.ДАША