Эрчим хүчний талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний талаар хэлэлцэнэ

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Эрчим хүчний яам хамтран  “Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээх санаачилга”  хэлэлцүүлгийг өнөөдөр 09.00-13.00 цагийн хооронд “Чингис“ зочид буудалд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн орлогч Томас Эриксон нар үг хэлэх гэнэ. Энэ үеэр “Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээх санаачлага”  үнэлгээ, Хүний тогтвортой хөгжил: Монгол Улсын ногоон хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулж,  “Бид нэг гаригийнхан: Хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалд хүн төрөлхтөн хөгжин дэвших нь” сэдэвт бүсийн Хүний хөгжлийн илтгэлийг хэлэлцүүлэх юм байна. Түүний дараа оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлгийг хийх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж