ХКН-ын их хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

ХКН-ын их хурал эхэллээ

Бээжин хотноо ХКН-ын 18 дугаар их хурал нээлтээ хийлээ. Их хурлыг нээж БНХАУ-ын дарга Ху Жинтао ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс илтгэл тавьж байгаа юм.

Тэрбээр “Хятадын онцлогтой социализмын замаар тууштай урагшилж, нийгмийн дундаж давхрагыг бүрэн дүүрэн бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ” сэдвээр илтгэж байна.

Их хуралд ХКН-ын 82 сая гишүүдийг төлөөлсөн 2325 төлөөлөгч оролцож байгаа юм. ХКН-ын 18 дугаар их хурал өнөөдрөөс 14-ний өдрийг хүртэл долоо хоногийн турш хуралдах юм. Их хурал ХКН-ын өмнөх 17 дугаар сонгуулийн төв хорооны тайланг хянан хэлэлцэж, төв хорооны сахилга бат шалгах комиссын ажлын тайланг хянан хэлэлцэж, ХКН-ын дүрмийн шинэчилсэн  төслийг хянан хэлэлцэж  батална. Мөн ХКН-ын 18 дугаар сонгуулийн төв хороог сонгож  ХКН-ын Төв хорооны сахилгын комиссыг сонгох ажээ.

БНХАУ-ын шинэ удирдлагыг сонгоно гэдгээрээ энэ удаагийн их хурал ихээхэн анхаарал татаж байгаа юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж