Германы ажиглагчийн шүүмжлэл

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Германы ажиглагчийн шүүмжлэл

Бундестагийн депутат Юрген Климке Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллагын ажиглагчдын багт орсон юм. Ажиглагч сонгуулийн хэсгүүдэд хаалт, саад байсанд сэтгэл дундуур байна.

Европын ажиллагчдын ажилд нэлээд саад байсан тухай Христийн ардчилсан холбооны депутат Юрген Климке (Jürgen Klimke) Die Welt сонинд ярилцлага өгөхдөө шүүмжлэв. “Бусад орнуудад ажилладаг шиг боломж олгоогүй” гэж тэр онцолжээ. Тухайлбал, ажиглагчдыг эртнээс бэлтгэсэн сонгуулийн хэсгүүдэд авчирч, тэдэнд өөрсдийн сонголт хийх боломжийг өгөөгүй гэлээ. Мөн европчуудад сонгуулийн нарийвчилсан шалгалт хийх боломж байгаагүйг тэрбээр онцолжээ.

Обамагийн зургийг ухуулга гэж үзэв

Климке сонгуулийн үеэр зураг авахуулаагүй гэж гомдол гаргажээ. AFP агетлаг мэдээлснээр Германы төлөөлөгчдөд зарим сонгуулийн хэсгүүдэд Обамагийн зураг өлгөөтэй байсан нь таалагдаагүй байна. Түүнийг тэр “сонгогчдод албан бусаар нөлөөлөх гэсэн хэрэг” гэж үзжээ. Санал хураах зарим цэгт дараалал их байсныг тэр мөн “Байж боломгүй зүйл” гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж