УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх бөгөөд чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай хүсэлтийг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт ар гэрийн гачигдлаар УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад уламжилсан байгаа. Үүний дагуу мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэнээр чуулганы хуралдаанд оруулж ирж байгаа юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ.
Ш.ЧИМЭГ