Обама сонгогчдод талархлаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Обама сонгогчдод талархлаа илэрхийлэв

Урьдчилсан дүнгээр дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама дэмжигчдэдээ хандан дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, сонгуулийн урьдчилсан дүнгээр төрийн тэргүүнээр дахин сонгогдсоны дараа сонгогчдод хандан итгэл үзүүлсэнд нь талархал илэрхийлэв. Тэрбээр “Та бүхэнд баярлалаа. Дахин дөрвөн жил” хэмээн Twitter-тээ бичсэн байв. Обама мөн сонгуулийн өрсөлдөгч байсан Митт Ромнитай уулзаж, улс орны тулгарсан асуудлуудыг хамтран шийдэх талаар ярилцана гэдгээ хэлжээ. Обамагийн өрсөлдөгч Митт Ромни Обамад утсаар баяр хүргэсэн байна.

Обамагийн ялалтад биржүүд сөргөөр хандлаа

Олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тухай мэдээлсний дараа биржүүдэд фьючерсийн үнэ ханш буурч, Америкийн үнэт цаасны үнэ нэмэгдсэн гэнэ. “Обамаг ялснаар эдийн засгийн өсөлт удааширч, төрийн хяналт ихэсч, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлнө”  хэмээн MQS Asset Management компанийн тэргүүн Боб Гелфонд тайлбарлажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж