Пакистанд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Пакистанд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Пакистаны Пахтунхва мужийн нийслэл Пешавар хотод өнөөдөр нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас таван хүн амиа алджээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар амиа алдсан таван хүний хоёр нь Пакистан дахь Олон улсын байгууллагын хүний эрхийн ажилтнууд байсан бөгөөд  энэ үеэр 31 хүн хүндээр шархдан эмнэлэгт хүргэгджээ.

 Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Пешавер хотод ихэвчлэн Талибанчуудын гэмт халдлага ихээр гардаг бөгөөд 2010 онд гэхэд тус хот дахь АНУ-ын  элчин сайдын байрны ойролцоо гарсан гэмт халдлаганд  25 хүн амиа алдсан байна. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сарын 16-нд  мөн Пешавер хотод гарсан гэмт халдлагын улмаас 14 хүн амиа алдаж байжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж