Fitch:Монголын гадаад өр нэмэгдэх хандлагатай

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Fitch:Монголын гадаад өр нэмэгдэх хандлагатай

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Standard & Poors”, “Fitch”, “Moody’s” компаниуд дараах байдлаар тодорхойлоод байна.  

  • “Standard & Poors”:BB буюу тогтвортой”
  • ”Fitch”:B1 буюу тогтвортой”
  • “Fitch”:B+ буюу тогтвортой” гэж тодорхойлжээ.

Манай улсын зээлжих зэрэглэлд дараах хүчин зүйлүүд сөргөөр нөлөөлнө гэж үнэлгээний компаниуд үзжээ.

Улс төрийн тодорхой бус байдал болон банкны зээл хэт хурдацтайгаар өсч байгаа нь зээлийн чанарын эрсдэл даллаж банкны салбарт доголдол үүсч болзошгүй.

Мөн төсвийн зардлыг хэт өсгөж, төсвийн тогтвортой байдлын тухай хууль бодитоор хэрэгждэггүй. 

Гадаад орчноос эдийн засаг нь хэт хараат учраас экспортын орлого буурч, тэнцвэргүй байдал үүсэх эрсдэл өндөр.  

Төсвөөс гадна Засгийн газрын батлан даалт гаргаж Хөгжлийн банк 600 сая ам.долларын үнэт цаас гаргасны дээр дахин 1.5-2.0 тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байгаа нь гадаад өр эрс өсөх нөхцөл болно.

Валютын ханшийн тогтворгүй байдал болон ханшийн эрсдэлээс үүсэх санхүүгийн эрсдэл Монголын эдийн засагт оршсоор байна.

Монгол Улс эдийн засгийн халалт үүсгэж болзошгүй байгаа эдийн засгийн эрсдлийг хаах эсвэл хариу арга хэмжээ авах орчноо сайжруулж, эдийн засгийн мөчлөгөөс хараат бус/мөчлөгийн эсрэг бодлого хэрэгжүүлэх, “төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг тууштай хэрэгжүүлэх, төсвийг экспортын бүтээгдэхүүний үнийн уналтаас хамгаалж, ашигт малтмалын экспортын их хэмжээний орлогыг зөв зохистой зарцуулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Мөн гадны нөхцөл байдлаас хэт хараат, савлагаа ихтэй жижиг эдийн засгийн хараат байдлыг багасгахын тулд төрөлжүүлэх, Хөгжлийн банкны бие даасан, хараат бус байдлыг сайжруулах, инфляцийг нэг оронтой хэмжээ рүү буулгах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар эдийн засгийг гадаад цочролоос хамгаалах зэрэг арга хэмжээ авбал зээлжих зэрэглэл нэмэгдэнэ гэжээ.

Бэлтгэсэн Б.ХАЛИУН
Эх сурвалж: Сангийн яам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж