Италийн шигшээ багийн экс хамгаалагч Марко Матерацци саяхан Парис хотоор аялжээ. Ингэхдээ тэрбээр Францын нийслэлд байгуулагдсан шинэхэн хөшөөг үзэж сонирхсон байна.
Энэ нь тус улсын шигшээ багийн домогт тоглогч Зинадине Зидан 2006 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтын үеэр Италийн шигшээгийн Марко Матерацциг мөргөж буй хөшөө билээ. Тухайн үед Зидан улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн юм.
Талбай дээр эвхрэн унасан Матерацци саяхан өөрийн “Twitter” дэх микро блогтоо дээрх хөшөөний дэргэд авахуулсан зургаа оруулсан байна.
2006 оны зургадугаар сарын 9-нд шигшээ тоглолтын 110 дахь минутад Францын багийн ахлагч Италийн хамгаалагчийг мөргөсөн юм. Зөрөх төдийд Зиданы охин дүүг доромжилсон Матераццийн үгийг зүгээр сонсоод өнгөрүүлээгүй мөргөсөн хэмээн Францын экс хөлбөмбөгч хожим нь тайлбарлажээ.
Эх сурвалж: www.sportbox.mn