Цөмийн энергийн газар нээлттэй урилга илгээлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газар нээлттэй урилга илгээлээ

Цөмийн энергийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Тэгшбаяр өнөөдөр 15.00 цагт байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудад хамтран ажиллах нээлттэй урилга илгээж байгаагаа хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.

Урилгад  “Үндэсний язгуур эрх ашиг, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэд, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагуудад энэхүү хамтарч ажиллах урилгыг илгээж байна. Та бүхний хандлага, зорилготой манай агентлагийн цөмийн болон цацрагийн хяналтын үндсэн чиг үүрэг нэг зүг рүү хандаж, бидний эх орноо гэсэн сэтгэл нэгдэж байгааг гүнээ ойлгож байна. Тиймээс шинжлэх ухааны ололтод тулгуурласан үнэн зөв мэдээллээр та бүхнийг хангаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий багаж, төхөөрөмж дээр ажиллах өндөр туршлагатай цацрагийн хяналтаар мэргэшсэн төрийн албан хаагчид бид та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Мэдлэгт тулгуурласан цацрагийн хяналтын төлөө хамтран ажиллахыг урьж байна” гэжээ.

Цөмийн энергийн газар нь үйл ажиллагаагаа идэвхжүүлж, олон нийтэд нээлттэй ид тод ажиллахаар ажилдаа ороод байгаа нь энэ аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж