Justin Bieber хар арьстнуудын наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Justin Bieber хар арьстнуудын наадамд оролцоно

Black Entertainment Television awards буюу BET урлагийн наадам нь хар арьстан уран бүтээлчдийн тухайн жилдээ туурвьсан уран бүтээлийн шилдгийг шилдгийг шалгаруулдаг наадам юм. Хачирхалтай нь энэ жилийн шилдэг шинэ дуучин төрөлд Канадын залуу од Justin Bieber  нэр дэвшжээ.
Энэхүү наадамд реппэр Jay-Z хамгийн олон буюу таван төрөлд нэр дэвшээд байгаа бол түүний эхнэр Beyonce дөрвөн төрөлд нэр дэвшээд байна.
Мөн Alicia Keys, Trey Songz зэрэг одод энэхүү надамд оролцохоор болсон байна.
Justin Bieber-ыг ямар шалтгаанаар энэхүү наадамд нэр дэвшүүлэхээр болсон талаараа “Анх хип хопыг зөвхөн "харуудынх" гэж ярьдаг байсан. Одоо харин үүнд ямар нэгэн хил хязгаар гэж байхгүй болоод байгаа. Үүнтэй адилаар Justin Bieber арьсны өнгө хамаарахгүйгээр энэ жилийн хамгийн шилдэг залуу од байсан. Тийм учраас оролцуулж байгаа” хэмээн BET-ын зохион байгуулагчдын зүгээс тайлбар өгсөн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж