Шатахууны хязгаарлалтыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Шатахууны хязгаарлалтыг зогсоолоо

Монголбанкнаас нефть импортлогч 12 компанид 120 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Энэ талаар Уул уурхайн яам 15.30 цагт мэдээлэл хийв.

Уул уурхайн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар “Стратегийн бүтээгдэхүүн санхүүжилтийн схем”-ийг аравдугаар сард баталсан. Хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Зээлийн хүү хамгийн бага буюу 4 хувиас доош байх аж.

Сүүлийн хоёр хоногт АИ-92 бензин хомсдож, нефть импортлогчид шатахуун түгээх станцууддаа бензиний хязгаарлалт хийсэн. Үүнийгээ “Роснефть” тонн тутам дахь шатахууны үнээ нэмсэнтэй холбож тайлбарласан билээ. Тэгвэл Монголбанкнаас олгож буй зээлийг авснаар шатахууны үнийг тогтвортой барих боломжтой болж байна. Энэ Баасан гаригт Үнийн зөвлөл хуралдаж, шатахууны үнийг тогтоох ажээ.

Уул уурхайн яамны бодлогын хэргэжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Манайд А-80 болон А-92 бензиний нөөц тус бүр 44 хоног, дизель түлшний нөөц 12 хоног ашиглах хэмжээнд байгаа. Нефть импортлогчдод бидний олгож буй зээл нь 0.8-1.9 сарын нөөц шатахуун худалдаж авах хэмжээний санхүүжилт юм. Тийм учраас шатахууны жижиглэнгийн үнэд огцом савласан өөрчлөлт орохгүй. Сүүлийн хоёр хоногт бий болсон хязгаарлалтыг зогсоосон” гэлээ. 

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж