Ганбууш “Апельсин”-ы менежер болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Ганбууш “Апельсин”-ы менежер болжээ

Шар хэвлэлийн
баатар Ганбууш өнгөрсөн зун Тайландад хүйсээ солиулан мөрөөдлөө биелүүлэн
эмэгтэй хүн болсон бөгөөд саяхан хамраа өндөрсгөх гоо сайхны мэс засалд орж
гадаад дүр төрхөө өөрчлөөд байгаа юм. Тэрээр саяхнаас “Апельсин” хэмээх шөнийн
цэнгээний газарт менежерээр ажиллах болж, эрэгтэй, эмэгтэй тайчих урлагийн мундгуудаа
цуглуулан командлах болжээ. Ганбуушийн ажиллаж буй “Апельсин” шөнийн цэнгээний
газарт захиалга өгөхийг хүсвэл түүний 96607408 дугаарт холбогдож болох нь ээ.

Мөн түүнд
гадаадаас нүцгэн зургаа авахуулах санал тавьсан гэнэ. Ганбууш ийнхүү нэг удаа
нүцгэн зургаа авахуулахад хоёр өрөө байрны шагналтай хэмээхэд цаадуул нь
дуртайяа зөвшөөрсөн гэнэ шүү. Ганбуушийн нүцгэн зураг гадны покерын хөзрийг
чимж магадгүй юм байна. Өнөөдрийг хүртэл зочид буудалд амьдарч байсан Ганбууш ийнхүү
ганц зургаа авахуулаад хоёр өрөө байртай болох гэж байгаа гэнэ шүү.

А.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж