Лэди Гага папараццид өртөв

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Лэди Гага папараццид өртөв

“Хэт туранхай” хэмээн бусдаас шүүмжлэл сонсдог байсан дуучин Лэди Гага жин нэмсэн боловч мөн л хүмүүсээс таагүй үг сонсох болжээ. Лэди Гага сүүлийн үед 13 кг жин нэмсэн бөгөөд үүнээс болоод тэрээр хэрэгт дурлагчдаас эмэгтэйчүүдийн хамгийн сонсох дургүй “тарган” гэх үгийг дэндүү их сонсох болсон байна. Энэ бүхнээс залхсан Лэди Гага бүр аргаа барахдаа Британийн “Stylist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин Адельтэй биеийн жингийн тал дээр барьцаж, тарган байх нь асуудал биш гэдгийг тодотгосон юм. Гэхдээ Лэди Гага “тарган” гэж хэлүүлээ гээд олны нүднээс нуугдалгүй, Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотын далайн эрэг дээр усны хувцастай наранд биеэ шарж буй нь папараццид ийн өртжээ. Лэди Гагатай хамт найз DJ White Shadow болон гоо сайханч Тара Савело нар байсан байна.  Дашрамд сонирхуулахад Лэди Гага 15 настайгаасаа хойш турахын тулд идсэн хоолоо буцаан хүчээр бөөлжиж гаргадаг хоолны дуршил алдагдах өвчнөөр шаналж, удаан хугацаанд үүнтэй тэмцэж байгаа гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж