Ахмад жүдочид АНУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Ахмад жүдочид АНУ-ыг зорилоо

АНУ-ын Флорира мужийн Майами хотод энэ сарын 8-11-нд жүдо бөхийн ахмадын ДАШТ болно. Энэхүү тэмцээнд оролцох Монголын тамирчид хилийн дээс алхална. Монгол Улсын гавъяат тамирчин Г.Жамсран, Д.Баттулга, ОУХМ Д.Батсайхан, Я.Дорж, С.Эрхэмбаяр, Ц.Очирбат, Ж.Нямдорж тэргүүтэй 20 гаруй жүдоч эх орноо төлөөлөн зодоглох юм. Монголын ахмад жүдочид 2007 оноос ДАШТ-д өрсөлдөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил Германы Франкфурт хотод болсон ахмадын болон катагийн ДАШТ-ээс дөрвөн мөнгө, зургаан медаль хүртэж байв.

Эх сурвалж: “Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж