Улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Улсын аваргууд тодорлоо

Монголын Гандболын холбооны насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 2-3-нд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Тэмцээнд Дархан-Уул, Баянхонгор аймаг, ЭМШУИС, МУБИС, ҮБТДС, Хууль сахиулахын их сургууль, “Мон-Алтиус” БТДС, “Ирээдүй” цогцолбор сургууль зэрэг хийслэл, орон нутгийн эрэгтэй, эмэгтэй нийт 28 багийн 300 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд 15 баг өрсөлдсөнөөс Н.Сүхбаатар дасгалжуулагчтай, Т.Жавхлантөгс ахлагчтай баг ЭМШУИС-ийн “Андууд” баг алт, Н.Юнгээ дасгалжуулагчтай, С.Очхүү ахлагчтай “Ирээдүй” цогцолбор сургуулийн нэгдүгээр баг мөнгө, Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай Б.Уламбаяр ахлагчтай ҮБТДС-ийн баг хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн ангилалд 13 баг өрсөлдсөнөөс Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Дунгаамаа ахлагчтай “Мон-Алтиус” БТДС-ийн баг, Н.Сүхбаатар дасгалжуулагчтай, Д.Шүрэнцэцэг ахлагчтай ЭМШУИС-ийн “Андууд” баг, Д.Энэбиш дасгалжуулагчтай З.Цолмон  ахлагчтай “Танан” баг медальт байрт шалгарав. Тэмцээний шилдэг хаалгачаар /эмэгтэй, эрэгтэй/ Н.Эгшиглэнт /Танан/, Б.Бадамсэд /МУБИС/, довтлогчоор Ш.Ичинхорлоо /МУБИС/, С.Бат-Эрдэнэ /Ирээдүй/, тоглогчоор Б.Дунгаамаа /Мон-Алтиус/, Б.Бадрал /Андууд/, дасгалжуулагчаар Н.Юнгээ /Ирээдүй/, Н.Сүхбаатар /ЭМШУИС/ нар тодорлоо.
Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж