Бөмбөг хэлбэртэй камер зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Бөмбөг хэлбэртэй камер зохион бүтээжээ

Америкийн “Bounce Imaging” компани цагдаагийн ажилтнууд, гал унтраах  алба болон Онцгой байдлын албаны ажилтнуудад зориулсан теннисний бөмбөг хэлбэртэй нэгэн камерийг бүтээжээ. “Bounce Imaging”-ийн бөмбөг хэлбэртэй уг камер газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй бөгөөд зургаан жижиг камерийг тойруулан байрлуулсан учраас объектыг 360 градус буюу тал бүрээс харах боломжтой гэдгээрээ хамгийн онцлог юм байна.

Түүнчлэн тус компанийн мэдээлснээр уг камер нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс арав дахин хямд үнэтэй юм байна. “Bounce Imaging”-ий захирал Франциско Агилиар газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй уг камераа хямд үнэтэй хэмээн онцолж байгаа ч гамшгийн үед хамгийн үнэтэй, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн байх болно гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгджээ.

Камерийг агаарт сэгсрэлтэд тэсвэртэй учраас газар гамшгийн бүсэд байрлуулсан байхад хөдлөлтийн үед хохирогчдыг эрэн хайх ажиллагаанд ихээр тус болно хэмээн найдаж байгаа аж. Энэхүү камер 313 евро буюу 500 ам долларын үнэтэй гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж