Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсны сурталчилгаагаа өчигдрөөс эхэлсэн. Нэр дэвшигчид үнэмлэхээ албан ёсоор гардаж авсан өдрөөс эхлэн сурталчилгаагаа эхлэх хуулийн заалттай. Энэ удаагийн сонгуульд долоон нам, хоёр эвсэл өрсөлдөж буй.
Баян-Өлгийн аймагт нийт 346 нэр дэвшигч аймаг, сумын төлөөлөгчид нэр дэвшсэн байна. Үүнээс аймгийн ИТХ-д нийт МАН-32, АН-33, “Шударга ёс” эвсэл-19, 13 хүн бие даан нэр дэвшиж байна. Мөн сумын ИТХ-д 313 нэр дэвшигчид тус тус өрсөлдөж байгаа юм байна. Тус аймгийн хэсгийн хорооны дарга С.Медехуан “Өчигдөр нэр дэвшигчид албан ёсоор үнэмлэхээ гардаж, сурталчилгаа эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд өмнөх жилүүдийг бодвол олон бие даагчидтай сонгууль болох гэж байна” гэлээ.
Мөн Баянхонгор аймагт нийт 712 нэр дэвшигч өрсөлдөж байна. Аймгийн ИТХ-д нийт 95, үүнээс МАХН-13, МАН-41, АН-41, бие даагч нэр байгаа бол суманд 617 төлөөлөгч өрсөлдөж байгаа аж.