Сав баглаа боодлын салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Сав баглаа боодлын салбарт хамтарна

Монголын худалдаа аж, үйлдвэрийн танхимын дэргэдэх Сая баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл болон ШУТИС-ийн Материалын технологийн сургууль хамтран харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Уг санамж бичгээр боловсрол олгох их сургууль болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийг зорьж буй юм байна. Энэ хүрээнд цаашдаа дараах ажлыг хийх ажээ.

  • ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн оюутнууд онолын мэдлэгээ бататгах зорилгоор оюутны танилцах болон дипломын өмнөх дадлагыг МҮХАҮТ-ын дэргэдэх Сав баглаа боодлын зөвлөлийн үйлдвэрүүдэд хийлгэж хамтран ажиллах,
  • Цаашдаа талууд хамтран эрдэм шинжилгээний хурал, семинар, форум, үзэсгэлэн, сургалт хамтран зохион байгуулах, харилцан бие биенээ дэмжиж, төлөөлөгч нарыг  оролцуулж байхаар боллоо.

Түүнчлэн уг санамж бичгийг талууд үзэглэснээр оюутнууд Сав баглаа боодлын зөвлөлөөс зөвхөн туршлага судлах, зөвөлгөө авахаас гадна хамтран ажилладаг үйлдвэрүүдэд ажиллах боломж нээгдэх гэнэ. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж