Обама ялах сургаар алтны үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Обама ялах сургаар алтны үнэ өсөв

Одоогийн байдлаар алтны үнэ биржүүд дээр нэг унц нь 1724 ам.доллар болж өсөөд байна. Өчигдрийн хаалтын арилжаагаар 1711 ам.доллар/унц байжээ. Металын шинжээч, хөрөнгө оруулагч нар үзэхдээ “Хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Обамагийн өрсөлдөгч Митт Ромни ялсан бол Холбооны нөөцийн эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр дуусгавар болох байсан” гэж таамаглажээ.

Үнэхээр Митт Ромни сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Холбооны нөөцийн Тэргүүн Бен Бернанкегийн хөтөлбөрийг эсэргүүцсэн мэдэгдэл хийж байсан юм. Тэрбээр сонгуульд ялалт байгуулбал Бернанкегийн оронд илүү хатуу бодлого явуулах нэгнийг томилох нь тодорхой байв.  Харин Обама ялалт байгуулснаар Холбооны нөөцийн хөтөлбөр хэвийн үргэлжилж, металын үнэ, ялангуяа алтны үнэ урт хугацаанд нэлээд өндөр түвшинд хадгалагдана гэж шинжээчид тооцоолж байна. Обамаг ялах сургаар алтны үнэ өсөөд байсан бол Обама сонгуульд ялснаар алтны үнэ өндөр хэвээр байх магадлал өндөр боллоо.

Б. Төгс


 
www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж