Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

R&B дуучин, рэппэр Эйкон өнгөрсөн амралтын өдрүүдээр шинэ найз бүсгүйнхээ хамтаар Италид амарсан байна. Дурлалт хосууд хамгийн романтик хот хэмээгддэг Венецийн дээд зэрэглэлийн дэлгүүрээр хэсч, тансаг зэрэглэлийн буудалд тухлан, гараасаа хөтлөлцөн хотоор зугаалж, тансаг ресторанд зоог барин цагийг зугаатай өнгөрүүлжээ. Түүнчлэн Эйкон найз бүсгүйнхээ хамтаар хосуудад зориулсан завиар зугаалж, хотын уран барилгын гайхамшигтай танилцан инээмсэглэн яваа нь папараццичдын дуранд ийн өртсөн байна. Дуучин Эйкон энэхүү романтик болзоондоо хар, улаан өнгийн савхин хүрэм, цэнхэр жинсэн өмд өмссөн байсан бол найз бүсгүй нь хар өнгийн цамц, хүрэм, бариу өмд өмссөн байжээ. Дашрамд сонирхуулахад дуучин Эйкон гурван өөр эмэгтэйгээс зургаан хүүхэдтэй юм байна.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж