Арваннэгдүгээр сарын 6-нд нийтэлсэн материалд өгүүлснээр бүртгэлтэй сонгогчдын 22 хувь нь өөрийн сонголтын талаар сүлжээгээр бичсэн байна. Twitter болон Facebook сүлжээнд бичигчдийн 25 хувь нь Барак Обамагийн төлөө, 20 хувь нь Ромнийн төлөө санал өгнө гэж байжээ. Судалгааны зохиогчид тэдний энэ таамаглал статистикийн байж болох бага хэмжээний алдагдалтай болохоос биш ерөнхий дүн нурууг харуулж чадна гэж хэлж байсан юм.
Сүлжээг ашиглагчид найз нөхөд, таниилууддаа хандан сонгуульд оролцохыг уриалж байжээ. Бүртгэлтэй сонгогчдын 30 хувь нь сүлжээний мэдээллийн улмаас санал өгөхөөр шийдсэн байна.
Дашрамд дурьдахад Барак Обамагийн сүлжээ ашигласан идэвх нь Митт Ромнийнхаас илүүтэй байсан юм. Твиттер дэх Обамагийн албан ёсны хуудсанд бараг 8000 мэдээлэл байгаа бол Ромнид 1,5 мянга л байв.