Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Хүсэж байна, би…

Чимээгүй дүнсийх уулыг, хормойлон урсах горхиний ус захаасаа
зайрмагтсаныг, хоржигнон урсахыг. Шаазгай шагширахыг, навчис
сэржигнэхийг, намрын хяруу буусан нам тайван өглөөг.Ээжийнхээ гарыг
амраан, өглөө эртлэн үнээнд гарахыг, бүлээн дэлэнг нь шувтрангаа алсад
нүд бэлчээн, бодлогошрохыг. Тугал эхийгээ хөхөхийг. Наран ургах зүг рүү
хэдэн үнээгээ бэлчээхийг,  хяруунд цайрах үхрийн мөр даган алхахыг. Гэрт
тогоотой цай даргилахыг. Зузаан өрмөөс аяга руу ойртуулах ээжийн гар ,
боорцог дөхүүлэхийг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж