РС тоглоом сонирхогчдын дунд “Элит” тоглоомыг зохион бүтээснээрээ алдартай Английн компьютер програмист Дэвид Брэбен ээлжит видео тоглоом бүтээх нэгэн шинэ ажилдаа орсон гэнэ. Тэрээр 1984 онд зохион бүтээж байсан орчин үеийн РС тоглоомын сонгодог хувилбар гэгдэх “Элит”-ийн шинэ хувилбарыг зохион бүтээхээр болсноо мэдэгджээ.
Тоглогчдын хувьд онц сонирхолтой, адал явдал дүүрэн “Элит” РС тоглоом энэ удаа Kung Fu Superstar, mmoAsteroids, Sir гэх мэт хэд хэдэн тоглоомоос бүрдэх гэнэ. Дэвидийн албаны эх сурвалжид өгсөн мэдээллээр тоглоомыг шинэчлэх ажил 2014 оны гуравдугаар сард дуусах юм байна. РС тоглом сонирхогчдын дунд ийнхүү хүлээлт үүсгэсэн уг тоглоом хамгийн шилдэг нь байх болно хэмээн тэрээр мэдэгдээд байгаа юм.
Гэсэн хэдий ч жил ирэх тусам РС тоглоом сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байгаа нь нийгэмд сөрөг хандлага бий болоход хамгийн их нөлөөлж байна хэмээн шинжээчид ихээр шүүмжилж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА