Эрчим хүч авах гэрээ шийдэгдсэний ачаар Оюутолгой уурхайн анхны зэсийн бүтээгдхүүн гурван сарын дотор гарч эхлэхээр болжээ.
2010 онд Оюутолгойн төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэхэд Монголын Дотоодын нийт бүтээгдүүний гуравны нэгийг үйлдвэрлэх том хувь нэмэр оруулсан, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэвэл дэлхийн таван том зэс нийлүүлэгч компани болох юм.
Канадад бүртгэлтэй “Turquoise Hill” Оюутолгойн ХХК-ийн 66 хувийг, “Turquoise Hill”-ийн 57 хувийг “Рио Тинто” эзэмшдэг билээ.
“Рио Тинто” энэ мэдээг зарласны дараа Уул уурхайн яамнаас үүнийг баталгаажуулжээ. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Эрчим хүч экспортлох гэрээг тамгалсан сайхан мэдээг бидэнд манайд “Turquoise Hill” албан ёсоор мэдэгдсэн” гэж Financial Times хэлсэн байна.
“Эрчим хүчээ авах болсон нь анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэх эхлэх боломжтой боллоо гэсэн үг ” гэж “Turquoise Hill”-ийн гүйцэтгэх захирал Кэй Приесли онцолжээ.
Эрчим хүчний гэрээг байгуулснаар гурван сарын дотор уурхайн олборлолт эхлэж, үүнээс 3-5 сарын дотор экспортод гаргаж эхлэхэд бэлэн зэс үйлдвэрлэх юм байна.
Эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулахад маш их цаг хугацаа авч, төслийн хугацааг хойшлуулсан билээ. Энэ гэрээг хийхийн тулд 34 хувийг эзэмшигч Монгол Засгийн газар Бээжинтэй хэлэлцээ хийхэд оролцсон бөгөөд хоёр орны хооронд анх удаа эрчим хүч импортлох гэрээ байгуулж буй нь энэ юм.
Өнгөрсөн сард манай Уул уурхайн яамнаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хэд хэдэн өөрчлөлт оруулах санал тавьсан. “Энэ тухай ярилцахыг хүсч байгаа хэвээрээ” гэж дэд сайд О.Эрдэнэбулган мөн онцолсон байна. Нөөц ашигласны төлбөр, засгийн газрын төлөх төлбөрийн хэмжээ болон хөрөнгө оруулалтын хэмжээний тухай ярилцах хэрэгтэй байгаа гэж хэлжээ.
Монголтын тал 34 хувиа нэмэх талаар одоогоор ярилцахгүй, харин төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ анх төсөвлөснөөс бага байгаа учраас энэ тухай ярилцах шаардлагатай байгаа гэж мэдэгдсэн байна.
Дашрамд дурдахад “Оюутолгой” ХХК Хятадын хилээс уурхай хүртэл цахилгааны шугам татаж, цахилгаан авахад бэлэн болгосон байгаа ба кэмпээсээ Ханбогд сум хүртэл цахилгааны шугам татаж, сумын иргэдэд цахилгаан түгээхээр болжээ.