АНУ-ын ерөнхийлөгчийн 57 дахь удаагийн сонгуулийн талаар өөрсийн сэтгэгдлээ фейсбүүк, твиттер хуудсандаа бичжээ. Тухайлбал, алдарт дуучин Леди Гага “Дөрвөн жилийн өмнө Нью-Йоркийн гудамжинд саналаа өгчихөөд явж байлаа. Өнөөдөр хүмүүс их байна” гэж фейсбүүк хуудсандаа бичсэн байна. Мөн тэрээр “Би Обамад саналаа өгсөн” гэж нэмж бичжээ. Алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопез “Таны санал дэлхийг өөрчлөх болно. Барак Обамад саналаа өгөөрэй” гэж бичсэн байна. Харин Beyonce “Өнөөдөр санал өгөх өдөр” гэж бичээд өөрийн санал өгч байгаа зургаа фейсбүүк хуудсанаа тавьжээ. Мирая Кери “Саналаа өгцгөөе” гэж бичжээ. Өөр улсынх ч гэсэн алдартай хөлбөмбөгчид саналаа бичсээр байна. “Би Обамаг хувьдаа дэмждэг. Хэдийгээр өөр улсын иргэн ч гэсэн” гэж алдарт хөлбөмбөгч Криштиан Роналдо бичжээ.
Б.СҮХ