Японы электрон бараа үйлдвэрлэгч “Toshiba” корпораци Z935-P300 маркийн хэт ягаан туяаны өндөр хамгаалалттай, өдөр тутам авч явахад хамгийн авсаархан, хамгийн нимгэн, зөөврийн компьютерийг өнгөрсөн сарын сүүлээр худалдаанд гаргажээ.
Уг шинэ зөөврийн компьютер нь 13.3 инчийн дэлгэцтэй, 4GB-ийн санах ойтой бөгөөд үнийн хувьд 862.50 ам долларын үнэтэй худалдаалж байгаа гэнэ. “Toshiba” хамгийн сүүлд гаргасан энэхүү бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээнд илүү зохицсон учраас борлуулалт сайн байна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Э.АНХТУЯА