”Эргэлзээт” мужууд Обамаг сонгож байна

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

”Эргэлзээт” мужууд Обамаг сонгож байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн нь “эргэлзээтэй” гэх мужуудын сонгогчдын төлөөлөгчдийн саналаас ихээхэн хамааралтай. Огайо ба Флорида, мужуудын санал хураалт шийдвэрлэх үүрэгтэй болно.

Сонгуулийн өрсөлдөөний 17 сарын дараа АНУ өөрийн 45 дахь ерөнхийлөгчөө сошнгож байна. “Савчаа ихтэй” гэх мужуудын сонгогчдын төлөөлөгчдийн коллегийн шийдвэр нэр дэвшигчдийн хэн нэгэн нь  илэрхий давуу байж чадаагүй нөхцөлд хамгийн чухал үүрэгтэй. Тэд нар л Барак Обамаг эсвэл Митт Ромнийг гаргаж ирнэ. Олон нийтийн санал асуулга нэр дэвшигчдийн хүч тэнцүүг харуулж байгаа.

Огайо, Флорида мужууд хоёр нэр дэвшигчийн хувь заяаг шийдэх болж байна. Огайо мужийн сонгогчдын төлөөлөгчдийн 18 саналын төлөө нэр дэвшигчид ширүүн тэмцэлдэв. Арваннэгдүгээр сарын 6-нд нэр дэвшигчдийн сурталчилгааны лагерь мужийн хоёр дахь том хот Кливлэндийн нисэхийн талбайд нээгдсэн байлаа. Урьдчилсан санал асуулгаар Обама Огайод арай жаахан давуутай явж байна.

Анхны сонгогчид ардчилагчийн төлөө санал өгцгөөв

Дээр дурьдагдсан “хэлбэлзэл” ихтэй мужуудад санал өгөлт маш идэвхтэй явагдаж байна. Зарим сонгогчид саналаа өгөхийн тулд гурван цаг дугаарлажээ. Хамгийн анхны санал өгөлт Нью-Гемпшир мужийн Хартс Локейшн хотынхон болов. Тэндхийн 23 иргэн нь Обамагийн төлөө ес нь Ромнийн төлөө санал өгцгөөв. Хөрш Диксвилл тосгонд нэр дэвшигчид тус бүр таван санал авцгаажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж