Пенсильвани мужийн Филадельфи хотод санал авах автомат будилаан үүсгэснийг илрүүлжээ. Хотын сонгуулийн нэгэн хэсэгт сонгогч Обамагийн төлөө товчлуур дартал Митт Ромнийн нэр гараад иржээ. Тэр хэд, хэдэн удаа Обамагийн нэрийг оруулахаар оролдсон ч Ромнийн нэр гараад байсан гэнэ.
Мөн түүний хэлснээр бусад нэр дэнвшигчдийн нэрийг сонгоход автомат зүгээр ажиллаж байсан гэжээ. Зөвхөн Обамагийн нэрэн дээр л алдаа нь давтагдаж байсан гэнэ. Сонгогч тэнд ажиллаж байсан сайн дурынхны нэгд хандсан ч үүнд анхаарал хандуулжээ. Үүний дараа сонгогч автоматын алдааг видео бичлэг бичиж YouTube-д байрлуулан тайлбар бичсэн байна.
NBC телевиз мэдээлснээр видео бичлэг гарч ирсний дараа, уг автоматыг хурааж авчээ. Мөн уг телевиз Ромнид өгсөн саналыг Обамад өгөхөөр ажиллаж байсан тохиолдлууд илэрсэн тухай мэдээлсэн байна.